Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

“Дэлхийн хортон шавж, устгалын өдөр” -ийг тохиолдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Эрүүл орчин- Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг 2026 оны 06 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Сүхбаатарын

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
“Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн хортон шавж, устгалын өдөр” -ийг тохиолдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Эрүүл орчин- Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг 2026 оны 06 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгөөр:

- Хортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх,

- Ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр ава,

- Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах,

- Салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өөрт тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах зэрэг үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой юм.

Хуваалцах