“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагджээ
Өнөөдрийн байдлаар “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагдаад байна.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагдаад байна. Нийт 725 мянган хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх зорилготой үндэсний энэ хөтөлбөр хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Одоогоор 2-12 насны 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагджээ. Энэ жилээс гэрээ бүхий шүдний эмнэлгүүдэд сувгийн эмчилгээ хийнэ гэсэн шаардлага тавьж ажиллаж байгаа гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн н.Энхбилэг хэллээ.
Mongolian National Radio · “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагджээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан хувийн хэвшлийн 167 эмнэлэг эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа гэлээ. Өнгөрсөн жил “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт нийт 93 мянган хүүхэд хамрагдаж 6.2 тэрбум төгрөг заруулжээ. Харин энэ жил 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн алслагдсан сумдад үйл ажиллагаа явуулж байгаа 18 эмнэлэг нэмэгдэж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.


















