Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр нээлтээ хийнэ

Засгийн газраас өнгөрсөн онд баталсан “Эрүүл шүд- эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн талаар салбарын сайд мэдээлсэн. Тэгвэл энэ хүрээнд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлт энэ сарын 22-нд болно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр нээлтээ хийнэ
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас өнгөрсөн онд баталсан “Эрүүл шүд- эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн талаар салбарын сайд мэдээлсэн. Тэгвэл энэ хүрээнд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлт энэ сарын 22-нд болно. Энэ өдрүүдэд төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хувийн эмнэлгүүдэд ЭМЯ, ЭМДЕГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын хамтарсан шалгалт хийж байна. Үүний дараа албан ёсоор нээж, тухайн сонгосон хувийн эмнэлгүүд үзлэг хийж эхэлнэ.

Мөн хөтөлбөрт хамрагдах 2-6 хүртэлх насны бүх хүүхдийн нэр ЭМЯ-нд хүргэгдсэн учир эцэг эхчүүд санаа зоволтгүй гэсэн тайлбарыг НЭМГ-аас өгөөд байгаа. Манай улсын нийт хүүхдийн 84-96 хувь нь шүдний цооролттой гэсэн судалгаа бий. Хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулахаас энэ онд 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. 2-12 насны 700 гаруй мянган хүүхдийн шүдийг бүгдийг нь нэг жилд эмчлэх боломжгүй. Тиймээс эхний ээлжинд 2-6 насны, зайлшгүй тохиолдолд 7-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх бодлого баримталж байна гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярилаа.

Хуваалцах