Эрве Ладсу: НҮБ-аас монгол цэргийн ур чадварыг өндрөөр үнэлж явдгийг хэлье
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу манай улсад айлчилж байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу манай улсад айлчилж байна. Түүнийг дагалдаж НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын цэргийн зөвлөх, дэслэгч генерал Ахмед Махсуд болон Гулиам Дарме нарын төлөөлөгчид айлчилж байна. Ноён Эрве Ладсуг өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзсан юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан, Судан Улсын Дарфур муж, одоог хүртэл хилийн маргаантай бүс нутаг болох Абией муж зэрэг улсад явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд 250 хүнтэй ротоос 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон хүртэл, цэргийн ажиглагч офицероос штабын офицер, холбогч болон зөвлөх офицер, бүсийн командлагч хүртэл байнга гүйцэтгэх үүргийн цар хүрээг улам өргөжүүлсээр байна. Тодруулбал ахлагчаас генерал хүртэл цолтой цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд нийт давхардсан тоогоор 11500 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1200 орчим цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаагаас НҮБ-ын энхийг сахиулах ажилллагаанд 950 цэргийн алба хаагч оролцжээ. Уулзалтын дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсу болон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар ийн ярилаа.
Эрве Ладсу: -Миний бие ирснээс хойш Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, ажил хэргийн яриа өрнүүллээ. Мэдээж НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон, одоо оролцож байгаа Монголын Зэвсэгт хүчний талаар ярих ёстой. Монголын төр Зэвсэгт хүчнээ НҮБ-ын ажиллагаанд идэвхтэй оролцуулж байгаад сэтгэл өндөр байдгаа уламжлах учиртай. Монголын Зэвсэгт хүчний ур чадвар маш өндөр. Мэргэжлийн ур чадвар ч өндөр байдаг. Монгол цэргийг ямагт хүндэтгэж явдгаа хэлье. Цаашдаа энхийг дэмжих ажиллагаанд илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхол байгаа.
Ц.Цолмон: -Манай Зэвсэгт хүчин 2002 оноос энхийн сахиулах ажиллагаанд оролцож байна. Үүнээс хойш давхардсан тоогоор 11 цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Зэвсэгт хүчний шинэчлэлийн нэг асуудал нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх асуудал юм. Бид энэ чиглэлд харьцангуй богино


















