Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Эсэргүү" дөрөв саналдаа үнэнч байлаа

Удаан хугацааны турш хэлэлцэгдсэн гишүүдийн "давхар дээл"-ийг тайлах хуулийн төсөл өнөөдөр буцаагдлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эсэргүү" дөрөв саналдаа үнэнч байлаа
"Эсэргүү" дөрөв саналдаа үнэнч байлаа. Зураг: МҮОНРТ

Удаан хугацааны турш хэлэлцэгдсэн гишүүдийн "давхар дээл"-ийг тайлах хуулийн төсөл өнөөдөр буцаагдлаа. Өмнө нь уг хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжүүлнэ гэж олонхийн санал авсан. Энэ асуудал дээр АН-ын бүлгээс Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт нар намынхаа эсрэг санал өгөн шүүмжлэлд өртөөд байсан.

Дээрх нэр бүхий АН-ын гишүүд өнөөдөр ч өөрсдийнхөө саналд үнэнч байлаа. Тэд чуулганы санал хураалтад эерэг санал өгсөн юм. Харин анхны үзэл бодлоосоо буцсан гишүүд цөөнгүй байгаагийн зарим нь бие даагч гишүүд. Бие даагчдын зөвлөлөөс "давхар дээл"-ийг тайлах асуудлыг анхнаасаа л дэмжиж байгаа гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Гэвч өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар эсрэг санал өглөө. Түүнчлэн гишүүдийг давхар алба хашихыг эсэргүүцэж байсан О.Баасанхүү гишүүн ч мөн эсрэг санал өгсөн нь олон хүний сонирхлыг татаж байна.

Хуваалцах