Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эсэргүүцэгчидтэй уулзаж, зөвлөлдөхөд бэлэн гэдгээ Алжирын засгийн газар мэдэгдлээ

Улс төрийн өөрчлөлт хийхийг шаардаж байгаа эсэргүүцэгчидтэй уулзаж, зөвлөлдөхөд бэлэн гэдгээ Алжирын засгийн газар мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эсэргүүцэгчидтэй уулзаж, зөвлөлдөхөд бэлэн гэдгээ Алжирын засгийн газар мэдэгдлээ
Эсэргүүцэгчидтэй уулзаж, зөвлөлдөхөд бэлэн гэдгээ Алжирын засгийн газар мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Улс төрийн өөрчлөлт хийхийг шаардаж байгаа эсэргүүцэгчидтэй уулзаж, зөвлөлдөхөд бэлэн гэдгээ Алжирын засгийн газар мэдэгдлээ.

Тус улсад болох гэж байгаа ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор тавь жаран жилээр ноёрхсон улс төрийн дэглэмээ эсэргүүцэж байсан ард иргэд нь ерөнхийлөгч Абдел-Азиз Бутефилкаг огцрохыг шаардах болсон. Учир нь нас дээр гарсан Алжирын одоогийн ерөнхийлөгч 5 дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн.

Ширүүн эсэргүүцлийн дүнд тэрээр сонгуульд өрсөлдөх шийдвэрээ өөрчлөөд байна. Гэвч сонгуулийн хугацааг хойшлуулж, Алжирын улс төрийн тогтолцоогоо шинэчлэх хурал зохион байгуулна гэж зарласан ерөнхийлөгчийнх нь санаачилга ард иргэдийнх нь эгдүүцлийг дарж чадаагүй байна.

Үүнтэй холбоотойгоор Алжирын шадар сайд РамтанеЛамамра, "Яриа хэлэлцээ хийх нь бидний үүрэг. Бүх Алжирыг нэгтгэх нь бидний гол зорилго" гэж радиогоор мэдэгдсэн байна. Мөн үргэлжлүүлэн "шинэ үндсэн хууль боловсруулах хурал зөвлөгөөнд оролцогчид гол төлөв залуу хүмүүс, эмэгтэйчүүд байх болно" хэмээн хэлжээ. Энэ хооронд Алжирын зэвсэгт хүчний дарга, батлан хамгаалахын дэд сайд АхмедГайед Салах "бүхий л нөхцөлд Алжирын аюулгүй байдлыг хангах болно" гэж ТВ-ээр ярьсан байна. Харин эсэргүүцэгчдийн зүгээс эрх баригчидтайгаа зөвлөлдөх бодолгүй гэдгээ хэлж байна.

Хуваалцах