Эсэргүүцлийн жагсаалын үеэр нас барсан хүний тоо 100 давжээ
Иракийн нийслэл Багдад хотод болж байгаа эсэргүүцлийн жагсаалын үеэр нас барсан хүний тоо 110-д хүрээд байна.
Мэдээллийн алба

Иракийн нийслэл Багдад хотод болж байгаа эсэргүүцлийн жагсаалын үеэр нас барсан хүний тоо 110-д хүрээд байна. Даваа гарагт л гэхэд Багдад хотын зах дахь Эль-Садр дүүрэгт эсэргүүцэгчид аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлдөж 15 хүн нас баржээ.
Ингэснээр долоо хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдлын үеэр амь насаа алдсан хүний тоо 110-д хүрч, 6000 гаруй хүн шархдаад байна. Эсэргүүцэгчид Иракийн Засгийн газрыг огцрохыг шаардан, улс төрийн анги давхаргынхныг задлахыг хүсч байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногоос эхлэн Багдад хотод үймээн самуун газар авснаар ”Хоёр жилийн өмнө Исламын алан хядан бүлгийг дарсан гэж мэдэгдэж байсан энэ улсын эрх баригчид хүчирхийлэл, үймээн самууныг зохицуулах шаардлагатай болоод байна” гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна.


















