Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эстоны парламентад таван нам суудал авчээ

Эстонд өнгөрөгч ням гарагт явагдсан парламентын сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дуусчээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эстоны парламентад таван нам суудал авчээ
Эстоны парламентад таван нам суудал авчээ. Зураг: МҮОНРТ

Эстонд өнгөрөгч ням гарагт явагдсан парламентын сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дуусчээ. Урьдчилсан дүн мэдээгээр Шинэчлэлийн нам 28.8 хувиар тэргүүлсэн байна. Энэ нь тус нам парламентын 101 суудлын 34 хувийг авсан гэсэн үг юм.

Энэ намын араас Төвийн нам 26 суудал, Эстоны Консерватив ардын нам 19 суудал, “Эх орон” нам 12 суудал, Социал демократ нам 10 суудал тус тус авчээ.

Сонгуульд 10 нам, 15 бие даагч өрсөлдсөн байна. Сонгуулийн албан ёсны дүн мэдээг энэ сард зарлахаар төлөвлөж байна.

Хуваалцах