Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эстоны визийг Чехийн ЭСЯ-нд мэдүүлэх боллоо

Бүгд Найрамдах Чех Улс, Эстони Улсын хооронд байгуулсан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь 7 дугаар сарын 18-наас эхлэн Эстони Улсад зорчих бүх төрлийн паспорттай монгол иргэдийн богино хугацааны шенгений визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эстоны визийг Чехийн ЭСЯ-нд мэдүүлэх боллоо
Эстоны визийг Чехийн ЭСЯ-нд мэдүүлэх боллоо. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Чех Улс, Эстони Улсын хооронд байгуулсан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь 7 дугаар сарын 18-наас эхлэн Эстони Улсад зорчих бүх төрлийн паспорттай монгол иргэдийн богино хугацааны шенгений визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрлэж байхаар боллоо.

Урьд нь манай иргэд Эстони Улсад зорчихын тулд тус улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд хандах шаардлагатай байсан бол 7 дугаар сарын 18-наас эхлэн эх орондоо виз мэдүүлэх боломжтой болов.

Хуваалцах