Есөн аймгийн 16 суманд галзуу өвчин гарчээ
Монгол орны есөн аймгийн 16 сумын нутагт галзуу өвчний 17, “хонины цэцэг” өвчин нэг, “боом” өвчин нэг, “Үхрийн хорт салст халуурал” өвчний нэг тохиолдол тус тус илэрч одоогоор 11 аймгийн 19 сумын нутагт халдварт өвчний 20 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Тодруулбал,
Мэдээллийн алба

Монгол орны есөн аймгийн 16 сумын нутагт галзуу өвчний 17, “хонины цэцэг” өвчин нэг, “боом” өвчин нэг, “Үхрийн хорт салст халуурал” өвчний нэг тохиолдол тус тус илэрч одоогоор 11 аймгийн 19 сумын нутагт халдварт өвчний 20 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Тодруулбал,
-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-н хоёр ямаа энэ сарын 14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогджээ.
-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-н нэг үхэр энэ сарын 22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдсон байна.
-Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-н нэг үхэр энэ сарын 3-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг, Булган аймгийн Баяннуур, Гурванбулаг, Хөвсгөл аймгийн Галт, Цагаан-Уул, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Цээл, Есөнбулаг, Архангай аймгийн Өгийннуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хужирт, Төгрөг, Бүрд, Дорноговь аймгийн Иххэт, Хэнтий аймгийн Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумдад галзуу өвчний тохиолдол бүртгэгдсэн талаар Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.


















