Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Есөн жолооч согтуу жолоо барьж, 114 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

энэ сарын 2-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 920 гомдол мэдээлэл иржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Есөн жолооч согтуу жолоо барьж, 114 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Есөн жолооч согтуу жолоо барьж, 114 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 2-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 920 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 367, хулгайтай холбоотой 5, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 59, гэмт хэргийн шинжтэй 32 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 9, гэмтсэн 12, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 65, хүний биед халдсан 17, эрүүлжүүлэх байранд хоносон 114, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 53 тохиолдол гарчээ.

Хуваалцах