Есөн хүний амь аварлаа
Төв аймгийн Мөнгөнторьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарманд өчигдөр орой машин усанд сууж олон хүний эрүүл мэнд, амь нас аюулд учирсан байна.
Мэдээллийн алба

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарамд өчигдөр орой машин сууж зорчигчдын эрүүл мэнд, амь нас аюулд учирсан байна. 20.37 цагийн үед голд хүмүүс живэх гэж байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван алба хаагчид очжээ. Албан хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж амь насыг нь аварсан байна. Мөн усанд явах боломжгүй болсон Хондо, Ниссан загварын суудлын автомашинуудыг татаж аюулгүй газар гаргажээ.


















