Есөн киллограмм жинтэй чулуугаар цохиж амь насыг нь хохироожээ
9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой, нүүрний орчимд олон удаа цохиж танхайн сэдэлтээр, өс хонзонгоор, бүлэглэж онц хэрцгий аргаар амь насанд нь хүрсэн хэрэг гарсан билээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч оны есдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 21-22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас З, Ө нар нь С гэгчийг дагуулан гарч биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багажинд хийж зөөвөрлөн “Жишиг” хорооллын эзэнгүй хашаанд аваачиж, 9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой, нүүрний орчимд олон удаа цохиж танхайн сэдэлтээр, өс хонзонгоор, бүлэглэж онц хэрцгий аргаар амь насанд нь хүрсэн хэрэг гарсан билээ.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас хэрэгтэн З, Ө нарыг Монгол Улсын Эрүүгийн 91 дүгээр зүйлийн хэсгүүд болоод 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Сум дундын 19 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна.


















