Есөн настай хүү аварга том хилэм загас барьжээ
Есөн настай канад хүү 272 кг жинтэй, гурван метр урт цагаан хилэм загас барьжээ. Өнгөрөгч даваа гарагт хүү аавынхаа хамт Канадын Fraser голд загасчлахаар очсон байна.
Мэдээллийн алба

Есөн настай канад хүү 272 кг жинтэй, гурван метр урт цагаан хилэм загас барьжээ. Өнгөрөгч даваа гарагт хүү аавынхаа хамт Канадын Fraser голд загасчлахаар очсон байна. Энэ талаараа тэрбээр “Би энэ загасыг дэгээнд орсноос хойш гаргаж ирэх гэж бүхэл бүтэн 45 минут зууралдсан. Гаргаж ирэх хүртэлх тэр хугацаанд загас намайг яг л ус руу татаад орчих гэж байгаа юм шиг хэцүү байсан. Аав, түүний найз хоёр байгаагүй бол би үүнийг ганцаараа хэзээ ч гаргаж чадахгүй” хэмээн ярьжээ.


















