Есөн настай хүү үлэг гүрвэлийн өндөг олжээ
Мэргэжилтнүүдийн тогтоосноор эдгээр өндөг хожуу цэрдийн үе буюу 145-66 сая жилийн тэртээд хамаарах аж.
Мэдээллийн алба

Хятадын Гуандун мужийн Хэюань хотод үлэг гүрвэлийн чулуужсан 11 өндөг малтаж гаргасан тухай CCTV мэдээллээ.
Тодруулбал, дээрх хотын оршин суугч есөн настай сурагч хүү Жан Янжэ энэ сарын 23-ны өдөр Дунзян голын хөвөөгөөр зугаалж яваад үлэг гүрвэлийн өндөгтэй төстэй чулуу олжээ. Хүүгийн ээж тус хотын үлэг гүрвэлийн музейтэй холбогдож, дээрх олдворын тухай мэдээлснээр музейн ажилтнууд тухайн газарт малтлага хийж, есөн сантиметрийн голчтой 11 ширхэг чулуужсан өндөг гаргаж авсан байна.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор эдгээр өндөг хожуу цэрдийн үе буюу 145-66 сая жилийн тэртээд хамаарах аж.
Сонирхуулахад, Хэюань хот орчмоос 1996 оноос хойш үлэг гүрвэлийн чулуужсан өндөг нэлээд олон удаа олджээ.


















