Есөн настай Н.Азжаргалыг "Эр зоригийн алдар" тэмдгээр шагнав
2014 оны наймдугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, дүрэлзсэн галаас найман дүүгээ аварсан есхөн настай Н.Азжаргал охин өөрөө 40 хувийн түлэгдэлд өртсөн хэрэг гарчээ.
Мэдээллийн алба


2014 оны наймдугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, дүрэлзсэн галаас найман дүүгээ аварсан есхөн настай Н.Азжаргал охин өөрөө 40 хувийн түлэгдэлд өртсөн хэрэг гарчээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 14.00 цагт Кемпинский зочид буудалд хэвлэлийн хурал хийж, Н.Азжаргал охиныг МЗХ-ны "Эр зоригийн алдар" тэмдгээр шагнахаар болжээ. Мөн галын улмаас Н.Азжаргалын гэр бүл амьдрах орон байргүй болсон бөгөөд Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Кемпинский зочид буудалд 14 хоног байрлуулахаар болсон байна. Өнөөдөр бяцхан зоригт охин Н.Азжаргал "Мөнгөн гүүр" эмнэлэгт эмчилгээ хийлгэж дуусаад гарч байгаа ажээ.


















