Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Есөн панда ихэр бамбарууш гаргажээ

Нэгэн цагт мөхлийн ирмэгт ирээд байсан хулсны баавгайн тоо толгой одоо 2300 хол давсан байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Есөн панда ихэр бамбарууш гаргажээ
Есөн панда ихэр бамбарууш гаргажээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Панда хамгаалах судалгааны төв 2021 онд 15 панданаас 24 бамбарууш гарсан талаар мэдээллээ. Тодруулбал, есөн панда ихэр бамбарууш гаргасан байна.

Түүнчлэн урд хөрш тоо толгой нь цөөрч устах аюулд орсон хулсны баавгай буюу пандаг хамгаалалтад авснаас хойш энэ амьтны нас уртасчээ. Дунджаар арав гаруй насалдаг байсан энэ амьтад одоо 25-30 наслах нь хэвийн үзэгдэл болсон аж.

Сонирхуулахад, Нэгэн цагт мөхлийн ирмэгт ирээд байсан хулсны баавгайн тоо толгой одоо 2300 хол давсан байна.

Хуваалцах