Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Есөн сум хорио цээрийн дэглэмтэй байна

Энэ талаарх Нийслэлийн мал эмнэлэгийн газрын дарга А.Нарантуяагийн яриаг хүргэе.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Есөн сум хорио цээрийн дэглэмтэй байна
Есөн сум хорио цээрийн дэглэмтэй байна. Зураг: МҮОНРТ

Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн хяналт шалгалтыг эрчимжүүлэхийг хотын дарга С.Батболд холбогдох албаныханд үүрэг болголоо.

Одоогоор дөрвөн аймгийн есөн суманд мал, амьтны гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэмтэй байна. Эдгээрээс гурав нь Төв аймгийн сум учраас нийслэлд мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсээд байгаа юм. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон үетэй давхцан энэ сарын 24-нд Төв аймгийн Баян суманд шүлхий өвчин гарчээ. Тиймээс иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн энэ үед хяналт шалгалт, ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай болоод байна. Одоогоор нийслэлийн есөн шалган нэвтрүүлэх цэгт ариутгал, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган авто машинд ариутгал, халдваргүйжүүлэх бодис цацжээ.

Энэ талаарх Нийслэлийн мал эмнэлэгийн газрын дарга А.Нарантуяагийн яриаг хүргэе.

Хуваалцах