Есөн тэрбум төгрөгний татвараас зайлсхийсэн Вэй Хун Ванг дахин шалгана
БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван гэгчийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст дахин шалгаж эхэлжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын иргэн Вэй Хун Ванг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст дахин шалгаж эхэлжээ.
Тэрбээр есөн тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж, өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Вэй Хун Ван нь манай улсад “Хун Лиан” нэртэй компани байгуулж, мотоцикль худалддаг байсан бөгөөд татвараас зайлхийсэн болох нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа юм.


















