Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Есөн залуу есөн хөлт их цагаан тугаа таван удаа тойроод байна

Энэ даваанд өрсөлдөгчдөө давж, Монгол Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг танилцуулья.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Есөн залуу есөн хөлт их цагаан тугаа таван удаа тойроод байна
Есөн залуу есөн хөлт их цагаан тугаа таван удаа тойроод байна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө.

Энэ даваанд өрсөлдөгчдөө давж, Монгол Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг танилцуулья.

  1. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга

  2. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд

  3. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэл Улсын аварга Эрхэмбаяраар

  4. Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж Улсын гарьд Гончигдамбаар

  5. Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших

  6. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар

  7. Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр Улсын арслан Содномдоржоор

  8. Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафа Улсын начин Энхбатаар

  9. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ Улсын аварга Мөнхбатаар.

Одоо тэднийг харцгаас эхлээд дээших цол ч хүлээж байж мэднэ.

Хуваалцах