Есөнзүйл сум шинэ бага сургуультай боллоо
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум шинэ бага сургуультай болж, өчигдөр нээлтээ хийсэн байна.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум шинэ бага сургуультай болж, өчигдөр нээлтээ хийсэн байна. Есөнзүйл сумын Ерөнхий боловсролын дунд сургууль 432 хүүхэдтэй. Тэдний 200 гаруй нь бага ангийн сурагч юм.

Шинэ барилга ашиглалтад орсноор бага ангийн 10 бүлгийн хүүхдүүд дунд ангийнхнаас тусдаа хичээллэх боломжтой болж байгаа аж. Тусдаа гал тогоотой учраас хүүхдүүдэд үдийн цайг халуунаар нь хүргэх боломж бүрдэж байгаа юм.
Өмнө нь дунд анги өглөө ээлжинд бага ангийнхан үдээс хойш хичээллэдэг байсан болохоор дугуйлан секц хичээллүүлэх боломж тун хомс байжээ.



















