Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Есөөс дээш насны охид гэрлэх ёстой гэжээ

Ойрхи Дорнодод хүчээ авч буй “Лалын улс” бүлэглэл 9-өөс дээш настай охидын гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, 15 нас хүрмэгцээ сурахаа зогсоох хэрэгтэй гэсэн шинэ журам гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Есөөс дээш насны охид гэрлэх ёстой гэжээ
Есөөс дээш насны охид гэрлэх ёстой гэжээ. Зураг: МҮОНРТ

Ойрхи Дорнодод хүчээ авч буй “Исламын улс” бүлэглэл есөөс дээш настай охидын гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, 15 нас хүрмэгцээ сурахаа зогсоох хэрэгтэй гэсэн шинэ журам гаргажээ. Энэхүү баримт бичгээ “Лалын улс бүлэглэлийн эмэгтэйчүүдийн тунхаг бичиг” гэж араб хэл дээр бичсэн байна. Сири-Иракийн террористууд ийм баримт бичгээр дамжуулан эмэгтэйчүүдийн амьдралыг бүхэлд нь хянахаар завдаж буй аж.

Түүнчлэн эмэгтэйчүүд гоо сайхны салоноор үйлчлүүлж, загварлаг хувцас өмсөж, үнэт эдлэл зүүн, цоолтуур хийлгэх нь муу ёрын зүйл учир зохисгүй хэмээн дурдсан байна. Энэ нь лалын хуулиар байгалиас заяасан зүйлсийг нууж, бурханыг хуурсан хэрэг болох гэнэ.

Хуваалцах