ЭСЯ далбаагаа хагас буулгаж, хүндэтгэл үзүүллээ
Элчин сайдын яам далбаагаа хагас буулгаж, амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ.
Мэдээллийн алба

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам өнөөдөр далбаагаа хагас буулгажээ. Энэ талаар тус Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд “Есдүгээр сарын 11-ний террорист халдлагад амь үрэгдсэн 3000 шахам хүний олонх нь миний уугуул Нью-Йорк хотод байв. Элчин сайдын яам далбаагаа хагас буулгаж, амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Тэр үеийн цөхрөл, анхлан тусламж үзүүлэгсдийн эр зориг, дэлхий даяарх тусламж дэмжлэгийг би мартахгүй.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески” хэмээжээ.


















