Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Этиоп улсад төрийн эрхийг хүчээр булаах гэсэн оролдлого болжээ

Этиоп улсад төрийн эрхийг хүчээр булаах оролдлого болж, тус улсын цэргийн дарга, мужийн дарга нар нас баржээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Этиоп улсад төрийн эрхийг хүчээр булаах гэсэн оролдлого болжээ
Этиоп улсад төрийн эрхийг хүчээр булаах гэсэн оролдлого болжээ. Зураг: МҮОНРТ

Этиоп улсад төрийн эрхийг хүчээр булаах оролдлого болж, тус улсын цэргийн дарга, мужийн дарга нар нас баржээ. Тэдний хамтаар удирдах албаны хоёр хүн мөн буудуулсан байна.

Бямба гарагийн орой, шөнө дунд болсон хоёр өөр халдлагын үеэр энэ явдал болсон ч шалтгаан нь нэг, хоорондоо холбоотой үйл явдал байсан гэж Этиопийн Ерөнхий сайдын албанаас ням гарагт мэдээлсэн байна.

Амхагар мужийн төв Бахир Дар хотод бямба гарагийн орой болсон үймээн самууны үеэр мужийн дарга Амбачев Меконнен зөвлөхийнхөө хамт буудуулж нас барсан бол Этиопийн Ерөнхий прокурор шархадсан байна.

Дараа нь шөнийн цагаар нийслэл Аддис-Абебт, Этиопийн цэргийн дарга Сиаре Меконнен, чөлөөндөө гарсан нэг генералын хамт гэртээ байж байхад нь хамгаалагчид нь буудаж аминд нь хүрчээ.

Энэ талаар Этиопийн Ерөнхий сайдын ажлын албанаас "Төрийн эрхийг хүчээр булаах гэсэн халдлагын гол эзнээр Амхара мужийн цэргийн генерал Асамнев Цигег нэрлэсэн байна. Тэрбээр өөр нэмэлт тайлбар хийгээгүй байна. Циге генерал нь энэ удаагийнхтай адил мужийн эрхийг хүчээр булаан авах гээд бүтэлгүйтэж хоригдож байгаад 2018 онд өршөөлөөр сулдлагдаж байжээ.

Хуваалцах