Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ЭЦА-ны түүхт 85 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн арга хэмжээг угтаж тус албанаас “Миний мэргэжил-Миний бахархал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн албаны харьяа

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЦА-ны түүхт 85 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдааны дүн гарлаа
ЭЦА-ны түүхт 85 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдааны дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн арга хэмжээг угтаж тус албанаас “Миний мэргэжил-Миний бахархал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгжийн алба хаагчдын дунд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Гэрэл зургийн уралдаанд тус албаны харьяа 10 нэгжээс 36 ширхэг гэрэл зураг ирүүлснийг тус албаны удирдлагууд болон мэргэжлийн гэрэл зурагчдын холбооны гишүүн, гэрэл зурагчин Б.Болор-Эрдэнэ нарын шүүгчид шалгаруулалтыг явуулж тэргүүн байранд Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн “Бид гэмт хэрэгтэй ч тэмцэнэ, гамшиг аюулыг ч сөрнө” сэдэвт гэрэл зураг,

Дэд байранд: Цагдаагийн ерөнхий газрын гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс ирүүлсэн “Бид хэзээд бэлэн” сэдэвт гэрэл зураг, гуравдугаар байранд Увс аймаг дахь цагдаагийн газар “Эрлийн мэдээ” сэдэвт гэрэл зураг,

Тусгай байранд: Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн “Мэдээлэл” сэдэвт гэрэл зургуудыг тус тус байр эзлүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шалгарсан нэгжүүдийг шагнаж урамшууллаа.

Хуваалцах