Эцэг эхчүүд баг болон ажиллаж байна
Ийнхүү сурагчдын эцэг эх багш нартай хамтран багаар ажиллаад 4 жил болж байгаа аж.
Мэдээллийн алба

Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 2-р сургуулийн эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшилд анхаарч багаар ажилладаг болжээ. Ийнхүү сурагчдын эцэг эх багш нартай хамтран багаар ажиллаад 4 жил болж байгаа аж. Хичээлийг илүү сонирхолтой болгох, бас хүүхдийн бүтээлч сэтгэлгээнд анхаарч эрдэмтэн, судлаачдыг урьж чөлөөт ярилцлага ч хийдэг байна.
Тус сургуулийн хувьд хүүхэд нэг бүрийн онцлогт тохируулж, тэднийг төлөвшүүлэхэд анхаарч байгаа юм байна. Энэ ажилд эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдсэнээр хүүхдүүдийн сурлагад мэдэгдэхүйц ахиц гарч байгааг багш нар нь хэлж байлаа.Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.


















