Эцэг эхчүүд дэлхийн хаанаас ч хүүхдээ хянах боломжтой болно
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас анх удаа шинээр нэвтрүүлж байгаа "Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем"-ийн ачаар эцэг эхчүүд хүүхдээ дэлхийн хаанаас ч хянаж байх боломж бүрджээ.
Мэдээллийн алба

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас анх удаа шинээр нэвтрүүлж байгаа "Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем"-ийн ачаар эцэг эхчүүд хүүхдээ дэлхийн хаанаас ч хянаж байх боломж бүрджээ.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг ашиглан ямар хичээл дээр ямар дүн авсан, улирлынхаа шалгалтуудыг хэрхэн өгсөн, сургуульд ирсэн, явсан цаг, хичээлдээ суусан эсэх зэрэг бүх л мэдээллийг цаг алдалгүй авах юм байна. Үүгээр дамжуулан хүүхдийнхээ аюулгүй байдлыг ч бүрэн хангах боломжтой гэдгийг хариуцсан мэргэжилтнүүд нь хэллээ. Мөн хүүхдийнхээ багшийн тухай мэдээллийг харах, багштай харилцах боломжтой аж.
Энэ систем зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна дүн шинжилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл сурагчийн сурлагын түвшний өсөлтийг графикаар харуулах юм байна.


















