Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эцэг эхчүүд гар утсаараа хүүхдүүдээ хянана

Эцэг эхчүүд ухаалаг утас болон компьютерээс хүүхдүүдээ цэцэрлэгт хэрхэн сурч, тоглож, хооллож, унтаж амарч байгааг харах, шууд ярилцах боломжтой боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эцэг эхчүүд гар утсаараа хүүхдүүдээ хянана
Эцэг эхчүүд гар утсаараа хүүхдүүдээ хянана. Зураг: МҮОНРТ

Эцэг эхчүүд ухаалаг утас болон компьютерээс хүүхдүүдээ цэцэрлэгт хэрхэн сурч, тоглож, хооллож, унтаж амарч байгааг харах, шууд ярилцах боломжтой боллоо. “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд МТШХХГ, “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ хамтран цэцэрлэгүүдийг камержуулах ажлын нээлт Хан уул дүүргийн 67-р цэцэрлэгт болсон байна. Багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, итгэлцлийг олгох, хүүхдийн аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой бөгөөд мэдээллийн технологийг дэвшлийг нэвтрүүлж буйгаараа онцлог аж.

Хуваалцах