Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрхийг зөрчиж байна

Гэр бүлийн хүрээнд эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрхийг тодорхой хэмжээгээр зөрчдөг байна. Гэсэн ч тэдэнд хариуцлага оногдуулах хууль эрх зүйн орчин байдаггүйг мэргэжлийнхэн онцлолоо. Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа ярьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрхийг зөрчиж байна
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрхийг зөрчиж байна. Зураг: МҮОНРТ

Манай улсын насанд хүрээгүй хүүхдийн дөч гаруй хувь нь гэр бүл дотроо хүчирхийлэлд өртдөг нь судалгаанаас харагджээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланг энэ онд “Хүүхэд нэг бүр чухал” сэдвээр эрхлэн гаргасан байна. Тус тайланд хүүхдийн аж байдлыг сайжруулахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан ч эрхээ бүрэн эдлэж чадахгүй хүүхэд олон байгааг онцложээ.

Хуваалцах