Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ алсын зайнаас хянах боломжтой боллоо

Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг 16 анги танхимаа камержуулж, багш-хүүхэд-эцэг эхийн харилцааг “амьд” болголоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ алсын зайнаас хянах боломжтой боллоо
Эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ алсын зайнаас хянах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг 16 анги танхимаа камержуулж, багш-хүүхэд-эцэг эхийн харилцааг “амьд” болголоо.

Ингэснээр эцэг эхчүүд ухаалаг утас, компьютерээ ашиглан хүүхэд нь цэцэрлэгтээ юу сурч, яаж тоглож, хооллож, унтаж амарч байгааг харахын зэрэгцээ хүсвэл шууд ярилцаж ч болно.

Уг төслийн ерөнхий зохион байгуулагчаар “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ ажиллаж байгаа бөгөөд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас бусад цэцэрлэгт ч камерын систем суурилуулах боломжтой аж.

Түлхүүр үг:Эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ алсын зайнаас хянах боломжтой боллоо
Хуваалцах