Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эцэг, эхчүүдэд анхааруулж байна

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9410 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 846, 102 дугаарт 4952, 103 дугаарт 3612 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 674, зам тээврийн зөрчил 343, гал түймэр, аврах ажиллагааны 15, гэмт хэрэг, зөрчлийн 1730 бодит дуудлага хү

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эцэг, эхчүүдэд анхааруулж байна
Эцэг, эхчүүдэд анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9410 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 846, 102 дугаарт 4952, 103 дугаарт 3612 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 674, зам тээврийн зөрчил 343, гал түймэр, аврах ажиллагааны 15, гэмт хэрэг, зөрчлийн 1730 бодит дуудлага хүлээн авчээ.

Мөн дулааны улирал эхлэж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүддээ эцэг, эхчүүд анхаарал халамж тавих хэрэгтэй байна. Учир нь хүүхдүүд энэ үеэр гадаа гарч тоглох нь ихэсдэг. Тоглож байгаад зам руу гүйж орох, улмаар авто машины осолд өртөх, ямар нэгэн хэрэгт холбогдох эрсдэлтэй учраас анхаарал халамжтай байхыг нийт эцэг, эхчүүдэд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.

Түлхүүр үг:зөрчил
Хуваалцах