Эцэг, эхчүүдийг сургалтад хамруулжээ
Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага хамтран “Тэгш хамруулах боловсрол”, “Тусгай хэрэгцээт боловсрол”, “Цаг гаргаж хүүхдээ хөгжүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага хамтран “Тэгш хамруулах боловсрол”, “Тусгай хэрэгцээт боловсрол”, “Цаг гаргаж хүүхдээ хөгжүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.
Гэр бүлийн гишүүдийн хоорондын зохицол, биесээ ойлгох харилцаа, сэтгэл ханамж, сэтгэл зүйн боловсрол, зөрчил, бэрхшээлийг даван туулах зэрэг нөлөөллийн болон хүүхдийн эрхийн талаархи онол, практик хосолсон энэ сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 80 гаруй эцэг эхчүүд, ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, дүүргийн иргэний танхимын 70 гаруй ажилтан хамрагджээ.
Түүнчлэн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн ажилчид “Сэтгэлийн гал-2” аян өрнүүлжээ. Тус аяны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг дээдлэн, насанд хүрэгчдийн оролцоонд түшиглэн өдөр тутмын үйл ажиллагаанд өөрсдөө оролцох боломжийг олгох, ахуйн үйлдлүүдээ хийж сурах, алдагдсан чадварыг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, бэрхшээлийн онцлогт тохирсон боловсрол олгох, хүүхэд бүрийг хөгжих боломжоор хангах, нийгэмд идэвхтэй оролцуулахад оршиж байгаа аж.
Дэлхийн Монгол олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Б.Түмэнжаргал, Энэрлийн Түүчээ ТББ-ын дэргэдэх Хүслийн Ордон ХХДТ-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багш, хэл засалч А.Номин, тусгай хэрэгцээт боловсролын багш, ахуй засалч Г.Пүрэвдаваа болон МУБИС ын багш Э.Мөнхбат, сэтгэл зүйч багш Б.Баясах, Улаанбаатар Их сургуулийн магистр багш Б.Оюун-Болор, мэргэжилтэн н.Энхням нар хичээл заажээ.
Тус сургалтад хамрагдсан эцэг эхчүүд, нийгмийн ажилтнуудын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургалттай сургуульд хамруулахад гардаг хүндрэл их учирдаг. Тухайлбал, үе тэнгийнхний дарамт, багш нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах ур чадвар дутмаг, хөгжлийн дугуйлан клубуудэд хүүхдүүдээ хамруулах хүсэлтэй зэрэг бэрхшээл, саналуудыг хэлж байлаа.


















