Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эцэг, эхчүүдийн анхааралд

Сүүлийн үед хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдээд зогсохгүй гэмт хэргийн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, гадуур тэнэх, гуйлга гуйх, хөдөлмөр эрхлэх, цахим тоглоомонд донтох, гол ус, гал түймрийн аюулд өртөх, зам тээврийн осолд орох, байшин барилгад дарагдах зэргээр олон асуудлын улмаас эрх аш

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эцэг, эхчүүдийн анхааралд
Эцэг, эхчүүдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдээд зогсохгүй гэмт хэргийн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, гадуур тэнэх, гуйлга гуйх, хөдөлмөр эрхлэх, цахим тоглоомонд донтох, гол ус, гал түймрийн аюулд өртөх, зам тээврийн осолд орох, байшин барилгад дарагдах зэргээр олон асуудлын улмаас эрх ашиг нь хохирсоор байна.

Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, 13 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тус тус заасан байдгийг анхаарч дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд асран хамгаалагч та бүхнийг 2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, таны хүүхэд хаагуур хэнтэй нөхөрлөж юу хийж яваад хараа хяналт тавихыг Цагдаагийн газраас зөвлөж байна.

Хуваалцах