Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эцэг, эхийн зөвлөл”-өөс цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эцэг, эхийн зөвлөл”-өөс цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
“Эцэг, эхийн зөвлөл”-өөс цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Эцэг, эхийн зөвлөл”-ийг 2019 онд байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1, 54, 68, 160 дугаар цэцэрлэгтэй хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах сургалт, дадлага зохион байгуулах, алба хаагчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад нь дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах юмгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах