Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эцсийн өмчлөгчөө заавал мэдээлээрэй

Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эцсийн өмчлөгчөө заавал мэдээлээрэй
Эцсийн өмчлөгчөө заавал мэдээлээрэй. Зураг: МҮОНРТ

Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан харьяалагдах улсын бүртгэлийн байгууллагад хандаж бүртгүүлсэн байхыг анхааруулж байна.

Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1327 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-12 маягт/”-ийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөнө.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг https://burtgel.gov.mn/post/43951 холбоосоор харна уу.Эх сурвалж: УБЕГ

Хуваалцах