EURONEWS: Францад хагас сая хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал боллоо
Франц улсад Ерөнхийлөгч Эммануэль Макроны нийгмийн салбар дахь бодлогыг эсэргүүцэгчдийн томоохон жагсаал цуглаан болоо. Тэд Засгийн газрын шинэтгэлийг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлжээ.
Мэдээллийн алба

Франц улсад Ерөнхийлөгч Эммануэль Макроны нийгмийн салбар дахь бодлогыг эсэргүүцэгчдийн томоохон жагсаал цуглаан болоо. Тэд Засгийн газрын шинэтгэлийг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлжээ. Үйлдвэрчний эвлэлийнхэн Францын хотуудад болсон жагсаалд нийт хагас сая гаруй хүн оролцсон гэж мэдээлж байна.
Парис хотын төв талбайд болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Шил, чулуугаар зэвсэглэсэн жагсагчдын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан бууг тэдний эсрэг ашиглахад хүрсэн байна.
Төрийн албан хаагчид, төмөр замчид 2 лагерь болон жагссан ч нэг уриан дор эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Францын ерөнхийлөгч төрийн албан хаагчдийн тоог 120 мянгаар бууруулахаа сонгуулийн өмнө амалж байсны дагуу шинэтгэл хийхээр төлөвлөж байгааг ийнхүү олон нийт эсэргүүцэж байгаа юм.


















