Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эв санааны хандивын аян"-ыг эхлүүллээ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр "Эв санааны хандивын аян"-ыг зохион байгуулж эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эв санааны хандивын аян"-ыг эхлүүллээ
"Эв санааны хандивын аян"-ыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр "Эв санааны хандивын аян"-ыг зохион байгуулж эхлээд байна. Аяныг Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ирэх тавдугаар сарын 1 хүртэл өрнүүлэх юм. Ингэхдээ Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүнийг хамруулах ажээ.

"Эв санааны хандивын аян"-ыг дэмжин зохион байгуулахыг аймаг, нийслэл, салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоод, харьяа байгууллагын дарга, захирал нарт уриалсан байна.

Мөн уг аяны зорилго, чиглэлийг сурталчлах, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны удирдлагуудад Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдээс үүрэг болгосон байна.

Хуваалцах