Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эвдэгч багаж ашиглан эд зүйлс хулгайлж байжээ

гэмт хэрэг үйлдсэн этгээдийг газар дээр нь дайчлан баривчилсан байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эвдэгч багаж ашиглан эд зүйлс хулгайлж байжээ
Эвдэгч багаж ашиглан эд зүйлс хулгайлж байжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн алба хаагчид энэ сарын 8-нд 16:00 цагийн орчимд эргүүл хийж байх үедээ орон байрны хаалга эвдэж, эд зүйлс хулгайлсан этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвбаяр, цагдаагийн ахлах ахлагч Б.Тэмүүжин нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа эвдэгч багажаар айлын цоож эвдэж, эд зүйл хулгайлсан хэргийг илрүүлжээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг газар дээр нь дайчлан баривчилсан байна.

Хуваалцах