Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эвер Гивен хөлгийн Суэцийн сувагт гацаа үүсгэсэн шалтгааныг мөрдөн шалгана

Чингэлэг тээвэрлэгч Эвер Гивен хөлөг онгоц Суэцийн сувагт гацаа үүсгэсэн шалтгааныг тодруулах мөрдөн шалгалтыг эхлүүлж байгааг тус сувгийн удирдах газраас мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эвер Гивен хөлгийн Суэцийн сувагт гацаа үүсгэсэн шалтгааныг мөрдөн шалгана
Эвер Гивен хөлгийн Суэцийн сувагт гацаа үүсгэсэн шалтгааныг мөрдөн шалгана. Зураг: МҮОНРТ

Чингэлэг тээвэрлэгч ЭверГивен хөлөг онгоц Суэцийн сувагт гацаа үүсгэсэн шалтгааныг тодруулах мөрдөн шалгалтыг эхлүүлж байгааг тус сувгийн удирдах газраас мэдээлсэн байна. Мөрдөн шалгалтаар осол гарахад хүргэсэн шалтгааныг тодруулж, хариуцлага хүлээх хувь хүн, аж ахуй нэгжээс нөхөн төлбөр төлүүлэх аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Египетийн тал уг хөлгийн ахмадыг буруутгаж, мөрдөн шалгах хүсэлт гаргасан байна.

Малайзаас Нидерланд чиглэлд далайн тээвэр хийж явсан ЭверГивен хөлөг энэ сарын 23-нд Суэцийн сувагт элсэн шуурганы улмаас хайрагдсан. Аврах багийнхан зургаа хоног ажилласны үр дүнд өчигдөр үдээс хойш гацаанаас гаргаснаар Суэцийн сувгаар дамжин өнгөрөх далайн тээвэр сэргэсэн. Гэхдээ Суэцийн сувгийн удирдах газар тээврийн урсгал хэвийн горимдоо шилжихэд хэд хоног шаардагдана гэж мэдээлжээ.

ЭверГивен хөлөгт эвдрэл гэмтэл гарсан эсэхийг шалгахаар ойролцоох далайд түр шилжүүлсэн байна. Дэлхийн хамгийн их ачаалалтай худалдааны замуудын нэг Суэцийн сувагт зургаа хоног гацаа үүссэнээр олон улсын далайн тээвэрт сөргөөр нөлөөлж, сувгийн дамжин өнгөрөх тээврээс ихээхэн орлого олдог Египетийн засгийн газарт багагүй хохирол учруулсан байна. Японы баруун бүсэд төвтэй, ЭверГивен хөлгийн эзэмшигч ШоэйКисенКайша компани болон хөлгийг түрээслэгч ЭвергрийнМарине компанийн зүгээс хөлгийн эвдрэл гэмтлийг шалгаж, аль болох богино хугацаанд далайд гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Хуваалцах