Эвлэрүүлэн зуучлалын үр дүнд 592 хос гэр бүлийн бүрэн бүтэн байдлаа хадгалж үлджээ
Гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын 70 хувь нь 15 хүртэлх насны 2-3 хүүхэдтэй байна. Энэ таагүй байдлыг шийдэхэд Эвлэрүүлэн зуучлалын нөлөө их болж байгаа юм.
Мэдээллийн алба

Гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын 70 хувь нь 15 хүртэлх насны 2-3 хүүхэдтэй байна. Энэ таагүй байдлыг шийдэхэд Эвлэрүүлэн зуучлалын нөлөө их болж байгаа юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд 592 хос гэр бүлийн бүрэн бүтэн байдлаа эвлэрүүлэн зуучлалын үр дүнд авч үлдэж чаджээ.
Залуу хос маргалдсан, бие биендээ хүлээцтэй хандаж чадахгүй байдал нь гэр бүл салах нэг шалтгаан болдог. Гэхдээ тэдэнд гал голомтоо бадрааж, хамтын амьдрал зохиосон нь ямар үнэ цэнэтэйг ойлгуулах нь чухал. Тиймээс дүүргүүдэд хүүхэд гэр бүл хөгжлийн төвүүд ажилладаг. ХУД-ийн ийм төвд энэ онд 11 хос хандсан байна. Үүний цаана олон хүүхдийн ирээдүй хөндөгдөж байгаа юм.
Гэр бүлийг хагархай аяга шиг болгохгүйн тулд амьдарч байгаа газрынх нь нийгмийн ажилтан, цагдаа нар үр хүүхдийг нь өнчрүүлэхгүйн тулд хосуудыг эвлэрүүлэх үүрэг ч хүлээж байгаа юм. Мэргэжлийн арга зүйгээр ажилласны үр дүн ч эхнээсээ гарч байна.


















