Эво Моралес Боливын хямралын шалтгааныг нэрлэлээ
Боливын хямрал нь Засгийн газрын литийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх төлөвлөгөөнөөс болж үүссэн гэж энэ улсын Ерөнхийлөгч асан Эво Моралес мэдэгдлээ. Учир нь Болив улс литийн асар их нөөцтэй гэж тэрбээр хэлсэн байна.
Мэдээллийн алба

Литий бол аккумулятор, цахилгаан автомашины үйлдвэрлэлд нэн шаардлагатай металл. Тиймээс Боливын Засгийн газар таван жилийн дотор литийн 40 гаруй үйлдвэр байгуулахаар төлөвлөж байсан гэнэ. Энэ төлөвлөгөө биелсэн бол Болив улс дэлхийн литийн зах зээлийн гол тоглогч болох боломжтой байсан. Гэвч зарим улс ийм өрсөлдөөнийг хүсээгүй гэж Эво Моралес мэдэгджээ.
Сонирхуулахад, дэлхийн литийн нийт нөөцийн 70 хувийг Болив улс эзэмшдэг байна. Тус улс литийгээ үндсэндээ Салар-де-Уюни хэмээх хужиртай газраас олборлодог ч боловсруулахад төвөгтэй учир литийн аж үйлдвэрээ одоо болтол хөгжүүлж чадаагүй байна.
Харин Францын “Эрамет”, Америкийн “Эф-Эм-Си”, Өмнөд Солонгосын “Поско” зэрэг гадаадын компаниуд Боливын Ерөнхийлөгчийн зүүний бодлогоос болж энэ улсад литий олборлож, боловсруулахаас татгалзжээ.