Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайдтай уулзав

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайдтай уулзав
Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайдтай уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

Тус айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайд Андрей Александрович Слепневтэй уулзаж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны ажлын явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ирээдүйн боломжуудын талаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтаар бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, цаашид холбогдох түвшний албан тушаалтнуудын уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, дэлгэрэнгүй мэдээлэл солилцож ажиллахаар хоёр тал тохиролцов.

Хуваалцах