Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Еврэй айл хичнээн ядуу байсан ч 10-аас доошгүй номын шүүгээтэй байдаг

Еврэйчүүд дэлхийн хүн амын 0.2 хувийг эзэлдэг ч Нобелийн шагналын 22 хувийг эзэгнэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Еврэй айл хичнээн ядуу байсан ч 10-аас доошгүй номын шүүгээтэй байдаг
Еврэй айл хичнээн ядуу байсан ч 10-аас доошгүй номын шүүгээтэй байдаг. Зураг: МҮОНРТ

Еврэйчүүд дэлхийн хүн амын 0.2 хувийг эзэлдэг ч Нобелийн шагналын 22 хувийг эзэгнэдэг. Оюун ухааны хөгжлөөрөө шинжлэх ухаан, технологи, бизнест толгой цохиж ирсэн Жүүдүүд хүүхдээ номонд дуртай болгодог гурван аргыг хүргэж байна.

1. Хүссэн номыг нь авч өгөөрэй. Уншсан эсэхийг бүү анхаар. Авч өгөөд л бай. Өөрөө ч сайн гэж бодсон номоо авч өг. Уншихгүй байсан ч болно. Бүүр сүүлд уншссан ч болно. Еврэй айл хэчнээн ядуу ч хамгийн багадаа 10 номын шүүгээтэй байдаг гэнэ.

2. Ном хаа саагүй байж болно. Орны дэргэдэх шүүгээ, Телевизийн хажууд, 00-д, Хоолны ширээн дээр. Хаа саагүй л ном байлга. Хөглөрүүл гэсэн үг биш шүү. Цэвэрхэн ганцхан шкафанд байлгах гэж хичээгээд хэрэггүй гэсэн үг.

3. Ээж, аав нь өөрсдөө унш. Унш гэж хүүхдээ шахаж болохгүй. Зүгээр л орхичих. Нэг мэдэхэд уншдаг болно.

Хуваалцах