Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эврика-2015”-ын салбар хуралдаан долоо хоногийн дараа эхэлнэ

УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй "Эврика-2015" эрдэм шинжилгээний их хурлын салбар хуралдаан эхлэхэд долоо хоногийн хугацаа үлджээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эврика-2015”-ын салбар хуралдаан долоо хоногийн дараа эхэлнэ
“Эврика-2015”-ын салбар хуралдаан долоо хоногийн дараа эхэлнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй "Эврика-2015" эрдэм шинжилгээний их хурлын салбар хуралдаан эхлэхэд долоо хоногийн хугацаа үлджээ.

Оюутан, багш нарын мэдлэгийг тэлж, чадварыг үнэлдэг энэхүү их хурлын материалыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч байна.

Та бүртгүүлэхдээ судалгааны ажлаа хураангуй хэлбэрээр хэвлэмэл болон файлаар авчрах эсвэл event@myf.mn хаягаар илгээх, судлаачийн товч анкет / CV / авч ирэх, сургуулийн тодорхойлолт эсвэл хамааралтай байгууллагын тодорхойлолтын хамт авчрах шаардлагатай. Хугацааг сунгасантай холбогдуулан салбар хуралдаан гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын гуравныг хүртэл хэлэлцэгдэхээр болжээ. Харин Нэгдсэн хуралдаан ирэх дөрөвдүгээр сарын 11-ний бямба гарагт Төрийн ордонд зохион байгуулагдана.

Огноо Үдээс өмнө 9:00 цагаас Үдээс хойш 14:00 цагаас 2015.03.30 Эдийн засгийн салбар Бизнесийн салбар 2015.03.31 Техник технологийн салбар Мэдээллийн технологийн салбар 2015.04.01 Нийгмийн ухааны салбар Хууль эрх зүйн салбар 2015.04.02 Газарзүй, геологийн салбар Экологи, хөдөө аж ахуйн салбар 2015.04.203 Байгалийн ухааны салбар Анагаах ухааны салбар

Хуваалцах