Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эврика-2015”-ын шилдгүүд ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой

Монголын Залуучуудын Холбооноос 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болж байгаа.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эврика-2015”-ын шилдгүүд ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой
“Эврика-2015”-ын шилдгүүд ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болж байгаа. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй эрдэм шинжилгээний хурал нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдана.

Энэ жилийн тухайд эрдэм шинжилгээний их хурлаас шалгарсан бүтээлүүд нь олон нийтэд түгээгдэж, андройд аппликейшнд байрших юм. Мөн шилдэг оролцогчид үндэсний хэмжээний ивээн тэтгэгч 10 байгууллагатай цаашид хамтран ажиллах боломж нээгдэнэ.Тэдгээр арван байгууллага 2014 оноос эхлэн 10 жилийн турш ивээн тэтгэхээр болсон юм. Энэ жилийн тухайд аль байгууллага ямар салбарын хуралдааныг ивээн тэтгэх болсныг доор харуулж байна.

Ивээн тэтгэх салбар ХХК-ын нэрс Эдийн засгийн салбар Атар өргөө ХХК Техник технологийн салбар Харилцаа холбооны зохицуулах хороо Нийгмийн ухааны салбар Номин Холдинг ХХК Газар зүй геологийн салбар Мон лаа групп Байгалийн ухааны салбар Бридж группын Everydayсалбар Бизнесийн салбар Эрин интернэйшнэл Мэдээллийн технологийн салбар Интерактив ХХК Хууль эрх зүйн салбар УИХ-ын тамгын газар Экологи, Хөдөө аж ахуйн салбар Mind techХХК Анагаах ухааны салбар Монос групп

Эдгээр ивээн тэтгэгч байгууллагууд нь эрдэм шинжилгээний их хурлаас шалгарсан шилдэг оролцогчдоос судалгааны багаа бүрдүүлэн бодит үр дүнгээ эерэгээр нэмэгдүүлэн хамтран ажиллах боломжтой юм.

Хуваалцах