Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Евро Азийн залуус чууллаа

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызыл хот евро азийн хэмжээнд газарзүйн ашигтай байршлынхаа давуу талыг ашиглаж 2 тивийн орнуудын харилцааны гүүр болох, транзит тээвэр, аялал жуулчлал, эдийн засгийн урсгал бий болгох тал дээр санаачлага гаргаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Евро Азийн залуус чууллаа
Евро Азийн залуус чууллаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызыл хот евро азийн хэмжээнд газарзүйн ашигтай байршлынхаа давуу талыг ашиглаж 2 тивийн орнуудын харилцааны гүүр болох, транзит тээвэр, аялал жуулчлал, эдийн засгийн урсгал бий болгох тал дээр санаачлага гаргаж байна. Үүнтэй холбоотой шинэ санаачлагыг дэмжих үүднээс Евро-Азийн залуучуудын чуулганыг зохион байгууллаа.

Евро-Азийн оюун санааны алт нэртэй олон улсын чуулганд Япон, Солонгос, Монгол, Хятад, Энэтхэг, Казахстан, ОХУ, Үзбекстан, Унгар зэрэг нийт 12 орон, ОХУ-ын 27 муж улсын нийт 450 залуу оролцсон юм. Олон орны залуучуудын дэвшүүлсэн оновчтой санал, төсөл, төлөвлөгөөг нь санхүүжүүлэх бөгөөд олон улсын хамтын ажиллагаанд тулгамдсанасуудлыг шийдвэрлэх явцад залуу эрдэмтэд, бизнес эрхлэгчид, залуучуудын баг татах зорилготой гэдгийг онцолж байлаа.

Хуваалцах