Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Евроазийн эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулга уулзалт болж байна

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловагийн урилгаар МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг нар Санкт-Петербург хотод өнөөдөр эхэлж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Евроазийн эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулга уулзалт болж байна
Евроазийн эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулга уулзалт болж байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловагийн урилгаар МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг нар Санкт-Петербург хотод өнөөдөр эхэлж байгаа Евроазийн эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалт 2021 оны аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Дэлхийн 20 гаруй улсын 40 гаруй байгууллагын төлөөлөл болсон манлайлагч эмэгтэйчүүдийн оролцож байгаа Евроазийн гурав дахь чуулганаар дэлхийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг, хүйсийн тэгш байдал, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдал зэрэг олон асуудлыг салбар хуралдаанаар хэлэлцэн, санал бодлоо солилцох юм.

Эх сурвалж: МЭХ

Хуваалцах