Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нар Грек улсад нэмэлт зээл тусламж олгох асуудлыг хэлэлцэж байна

Грек дахиад л Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд ороод байна. Олон улсын зээлдүүлэгчидтэй хийх шинэ шатны яриа хэлэлцээ нь эхэлж байгаатай энэ нь холбоотой юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нар Грек улсад нэмэлт зээл тусламж олгох асуудлыг хэлэлцэж байна
Еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нар Грек улсад нэмэлт зээл тусламж олгох асуудлыг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Грек дахиад л Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд ороод байна. Олон улсын зээлдүүлэгчидтэй хийх шинэ шатны яриа хэлэлцээ нь эхэлж байгаатай энэ нь холбоотой юм. Брюссельд Еврогийн бүлгийн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэж байна. Үүнээс хэд хоногийн өмнө Европын Холбооны эдийн засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн комиссар Пьер Московиси Афинд айлчилсан юм. Тэрбээр Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрастай уулзаж зээлдүүлэгчдийн хүсэлтээр хэрэгжүүлж буй эдийн засгийн хатуу бодлогынх нь талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр Еврокомиссар Московиси Грек улс эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэхийг урьтал болголгүй тэнцвэртэй багц төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэйг мэдэгдсэн юм. Грекийн хувьд ээлжит зээл тусламж авах зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Ирэх долоодугаар сард тус улс зээлдүүлэгчдэдээ долоон тэрбум ам.доллартай тэнцэх өрөө төлөх ёстой байгаа юм.

Еврогийн бүлгийнхэн 2018 гэхэд төсвийн алдагдлаа Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж чадвал 86 тэрбум ам.долларын зээл олгохоо 2015 онд амлаж байсан юм. Гэвч олон улсын зээлдүүлэгчдийнх нь нэг Олон улсын валютын сангийнхан Еврогийн бүлгийнхний тавьсан зорилго зорилтод хүрэхэд угаасаа амаргүй. Тиймээс Грекийн өрийг хэсэгчилж тэглэх санал тавьж байгааг нь Европын зээлдүүлэгч орнууд эрс эсэргүүцсээр ирсэн юм. Мөн Олон улсын валютын сангийнхан Грекийн Засгийн газар эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг шаардлага тавьдаг юм. Гэвч долоон жил хэрэгжүүлсэн хатуу бодлогоос болж Грекийн гурван хүн тутмын нэг нь ядуусын эгнээнд орчихоод байгаа юм. Одоо Еврогийн бүлгийн Сангийн сайд нар ээлжит зээл тусламж үзүүлэхгүйгээр шийдчихвэл Грекийн хүн ам тодорхойгүй хугацаагаар эдийн засгийн хүндхэн байдалтай л байх нь байна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хуваалцах