Еврокомисс интернет компаниудаас нэмэлт татвар авахаар төлөвлөж байна
Еврокомисс интернет компаниудаас нэмэлт татвар авахаар төлөвлөж байгаагаа зарлаад байна. Тодруулбал, интернет компаниудын ашгаас 3 хувийн татвар нэмж авахаар төлөвлөж байна.
Мэдээллийн алба

Еврокомисс интернет компаниудаас нэмэлт татвар авахаар төлөвлөж байгаагаа зарлаад байна. Тодруулбал, интернет компаниудын ашгаас 3 хувийн татвар нэмж авахаар төлөвлөж байна. Дэлхийн хэмжээнд интернетийн томоохон компаниудын эргэлт жилдээ 750 сая евро хүрдэг бол Европын холбооны гишүүн орнуудын интернет компаниудын ашиг орлого жилдээ 50 сая еврод эргэлддэг гэсэн тооцоо байдаг.
Эдийн засгийн асуудал эрхэлсэн Еврокомиссар Московиси Google, Apple, Facebook, Amazon компаниудад цохилт болохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. Урьдчилсан байдлаар нийт 120-150 компаниуд л ийм татвар төлөх тооцоо гарч байгаа юм. Ашгийн 3 хувийн татвар цуглуулснаар жилдээ 5 тэрбум еврог Холбооны төсөвт цуглуулах боломжтой болох аж. Дэмжигчид нь үндэстэн дамнасан интернет компаниуд уламжлалт бизнес эрхлэгчдийнхээ харьцангуй бага татвар төлдөг учир шинэ татвартай болох төлөвлөгөөг шударга хэмээн үнэлж байна.


















