Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Еврокомисс худал мэдээлэлтэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулна

Олон нийтийн сүлжээнд бусдыг гүтгэсэн, олон нийтийг үймээнд уриалан дуудсан худал мэдээлэл тараагчидтай олон улсаар хэдийнээ тэмцэж эхэлсэн. Үүний зэрэгцээ улс төрийн зорилгоор хуурамч мэдээллийг тараагчидтай ч тэмцэх болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Еврокомисс худал мэдээлэлтэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулна
Еврокомисс худал мэдээлэлтэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулна. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн сүлжээнд бусдыг гүтгэсэн, олон нийтийг үймээнд уриалан дуудсан худал мэдээлэл тараагчидтай олон улсаар хэдийнээ тэмцэж эхэлсэн. Үүний зэрэгцээ улс төрийн зорилгоор хуурамч мэдээллийг тараагчидтай ч тэмцэх болсон.

Евро комисс худал мэдээлэл тараагчидтай тэмцэх төлөвлөгөөгөө удахгүй танилцуулна хэмээн мэдэгдэж байна. Гэхдээ Брюссельд интернет сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бодит байдлаас зөрсөн, худал, суртал ухуулгын шинжтэй мэдээллүүдийг таних тусгай алба хэдийнээ ажиллаж эхлээд байгаа юм байна. Европын хэрэглэгчид харин олон нийтийн сүлжээ, хэвлэлээр худал мэдээлэл тараагчдын эсрэг авах арга хэмжээнүүдийг санал болгож байна. Нэг хэсэг нь худал мэдээллийг илрүүлж хориглоод зогсохгүй, тэдгээрийг няцаах арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь худал мэдээлэл тараагчидтай хатуу тэмцэх хэрэгтэйг санал болгож байна. Олон нийтийн сүлжээг улс төрийн болон ашиг хонжоо олох зорилгоор ашиглахын эсрэг Евро комисс тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж энэхүү төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Хуваалцах